Шууд Chart

"Чөлөөлөх дайн-1945, Монгол Улсын тусгаар тогтнол" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар ярилцлаа

2020-07-29 17:32:22

ОХУ-ын Холбооны гүйцэтгэх засаглалын Россотрудничество агентлаг санаачлан Монгол Улсын Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвтэй хамтран "Чөлөөлөх дайн-1945, Монгол Улсын тусгаар тогтнол" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх есдүгээр сард зохион байгуулахаар ярилцлаа.

Энэ талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Базархандаев Амгалан дэлхийн тавцанд Монгол Улсын нэр хүндийг улам эерэгээр таниулах зорилгоор цэргийн түүх судлаач эрдэмтдийг оролцуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах болон энэ үеэр хэлэлцэх олон улсын эрдэмтдийн илтгэлийг товхимол болгон нийтлэх, ОХУ-ын хэвлэмэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэн гаргах хүсэлтээ БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор(Ph.D), хошууч Т.Сүхбаатарт илэрхийлсэн байна.

Мөн Чөлөөлөх дайны 75 жилийн ой, 2021 онд тэмдэглэн өнгөрүүлэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жил, БХЯ байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Эх орны дайны жилүүдэд Монголын ард түмнээс Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид үзүүлсэн эд материалын тусламж, сэтгэл санааны асар их дэмийг дахин сануулах зорилгоор архивын ховор баримт, фото, дүрс бичлэгийг дэлгэсэн цогцолбор үзэсгэлэнг хамтран зохион байгуулах аж. Түүнчлэн тухайн үед Эх орны дайнд оролцсон Холбоотон улсуудад эдүгээ байрлаж буй ОХУ-ын Элчин сайдын яамд, дэлхийн 81 улсад 98 төлөөлөгчийн газартай Россотрудничество агентлаг, үүнээс 62 улсад нь байрладаг Оросын шинжлэх ухаан, соёлын 74 төвөөр ахан дүүсийн холбоотой хоёр орны ард түмний цэргийн түүхийг олон улсад толилуулах бөгөөд уг арга хэмжээнд өөрсдийн зүгээс дэмжлэг үзүүлж, оролцоно гэдэгт бүрэн итгэлтэй байна хэмээжээ.

Түүнчлэн А.Р.Базархандаев “Монгол Улс Дэлхийн II дайны төгсгөл болох Ази тив дэх дайны сүүлчийн “голомтыг унтраасан”. 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, дэлхийн хүн төрөлхтний өмнө тусгаар улс гэдгээ батлан харуулж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дэлхий дахинаа батлахад түлхэц болсон” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Ташрамд дурдахад, .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Чөлөөлөх дайн-1945, Монгол Улсын тусгаар тогтнол" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар ярилцлаа  
Үзсэн: 2050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй