Шууд Chart

Монгол хулан жороо шувууны дуу тухай өгүүлэл “Podoces” сэтгүүлд нийтлэгдэв

2020-07-30 09:55:08

Дэлхий дээр Төв Азийн говь, цөлөөр тархсан дөрвөн зүйлийн хулан жорооны дуу авиа нь тэдний ангилал зүйд ашиглагдаж, төрлийн түвшинд хэрхэн ялгагдаж байгаа тухай Монголын шувуу хамгаалах төвийн хамтын өгүүлэл Төв Азийн “Podoces” сэтгүүлд нийтлэгджээ. Тодруулбал, Монгол хулан жороо шувууны дуу авианы мэдээг 2017 онд гүйцэтгэсэн хээрийн судалгааны үеэр цуглуулж, бусад гурван зүйлтэй нь харьцуулсан авианы анализыг Оросын ШУА-ийн Экологи, эволюцын Северцовын хүрээлэнгийн судлаач Опаев гүйцэтгэсэн юм байна.

Түүнчлэн өмнө нь Казахстаны “Селевина” сэтгүүлд монгол хулан жорооны үржлийн биологийн өгүүлэл мөн нийтлэгдэж байсан бөгөөд уг өгүүлэлд энэ зүйл хулан жороо, Иран, Туркменстанд байдаг хоёр зүйлийн хулан жороо шувууны төрлийн түвшинд ялгагдах онцлогуудыг дурдаж байжээ.

Түүнчлэн Монголын шувуу хамгаалах төвийн монгол хулан жорооны үржлийн үеийн зан төрхийн тухай өгүүлэл МУИС-иас эрхлэн гаргадаг Монгол орны Биологийн шинжлэх ухаан сэтгүүлд энэ оны эхээр нийтлэгдсэн. Тэгвэл дээрх .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монгол хулан жороо шувууны дуу тухай өгүүлэл “Podoces” сэтгүүлд нийтлэгдэв  
Үзсэн: 2677 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй