
Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2020” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн II шатны төлөвлөлтийн хурал энэ сарын 29-нд цахимаар явагдлаа. Төлөвлөлтийн хурлыг Монгол Улсын талаас
юм. Хурлын эхэнд бригадын генерал Л.Онцгойбаяр “Эрхэм дэслэгч генерал С.М.Севрюков танд Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг хүргэе. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нар та бүхэнд энэ өдрийн мэндийг дамжуулсныг уламжилъя. Манай хоёр улсын нөхөрлөл, цэргийн хамтын ажиллагаанд томоохон байр суурь эзэлдэг “Сэлэнгэ-2020” сургуулийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн хурал Монгол Улсад өнгөрөгч зургаадугаар сард зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байсан ч дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас хойшилж, өнөөдөр цахимаар явагдаж байна. Угтаа бид II шатны төлөвлөлтийн хурлыг зохион байгуулах бүх бэлтгэлийг хангасан байсныг дуулгах нь зүйтэй байх” гэсэн бол дэслэгч генерал С.М.Севрюков “Сэлэнгэ” сургуулиудад хамтран оролцож байсан хуучны анд Л.Онцгойбаяр тантай ярилцаж байгаадаа таатай байна” гээд хамтарсан сургуулийн сэдэв, зорилго, үе шат, явагдах цаг хугацаа, боловсруулах асуудлыг бататгаж, оролцох бүрэлдэхүүний тодотгож, сургууль зохион байгуулах газар орныг тодорхойллоо.Мөн хамтарсан сургуулийн бодлого, төлөвлөгөөнд тусгагдах саналыг харилцан солилцсоны зэрэгцээ цар тахлын нөхцөл байдлаас хамаарах асуудлын талаар ч ярилцсан юм. Тодруулбал, бригадын генерал Л.Онцгойбаяр Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрээр 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хил хаасан байгаа. Цаашид Улсын Онцгой комиссын шийдвэр хэрхэн гарахаас хамтарсан сургууль болох цаг хугацаа, тээвэрлэлтэд бага зэрэг өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй гээд Монгол Улсын талаас сургуулийн бэлтгэл ажлыг хангаж буйгаа танилцуулсан юм. Энэ жилийн сургууль ОХУ-ын нутаг дэвсгэрт “Терроризмын эсрэг хамтарсан ажиллагаанд бэлтгэх, хууль бус зэвсэгт бүлэглэлийг хөрш орны Зэвсэгт хүчний байлдааны салбаруудын болон тактикийн агаарын десанттай харилцан ажиллагаатайгаар бүслэн хааж устгах” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах төлөвлөгөөтэй бөгөөд сургуулийн гуравдугаар шатны төлөвлөлтийн хурлыг ирэх 9 дүгээр сард зохион байгуулахаар тохиролцжээ.
Тус хуралд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Материал техникийн хэлтсийн дарга, хурандаа Д.Батзориг, Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн сургалтын ахлах офицер, хурандаа Ш.Гэрэлт-Од, Артиллерийн тагнуулын офицер, дэд хурандаа С.Ганбаяр, Материал техникийн хэлтсийн зэвсгийн ашиглалтын офицер, дэд хурандаа Э.Хадбаатар нар оролцсон бол ОХУ-ын Зэвсэгт хүчнийг төлөөлж, “Дорнод” цэргийн тойргийн Тээврийн хангалтын удирдлагын газрын дарга, хурандаа Э.Б Майоров, “Дорнод” цэргийн тойргийн Цэргийн олон улсын хамтын ажиллагааны тасгийн дарга, ахмад М.С Чикунов, “Дорнод” цэргийн тойргийн биеийн тамир спортын мэргэжилтэн, дэд хурандаа В.С Белоус, “Дорнод” цэргийн тойргийн Цэрэг-улс төрийн удирдлагын газрын тасгийн дарга, хошууч О.А Чигасов нарын бүрэлдэхүүн оролцсон юм.




“Сэлэнгэ-2020” сургуулийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн хурал цахимаар явагдлаа | ||
Үзсэн: 608 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.