
Өвөр Монголын гар урлал, инноваци, аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаа өнгөрсөн сарын 25-29-нд Хөх хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд болжээ. Уг үзэсгэлэн худалдааны үеэр интернет борлуулалт болон үзэсгэлэнгийн талбай дахь борлуулалтын нийт хэмжээ хоёр сая юань давсан хэмээн CCTV мэдээллээ.
Түүнчлэн уг арга хэмжээний үеэр, интернет шууд дамжуулалт болон үзэсгэлэнгийн талбай дахь борлуулалтын хэлбэрийг уялдуулан бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулсан байна. Тодруулбал, үзэсгэлэнгийн талбайд 20 мянга гаруй хүн зочилсон бол интернет шууд дамжуулалтад 3 сая 500 мянга гаруй хэрэглэгч хандаж, нийт борлуулалт нь хоёр сая 140 мянган юаньд хүрчээ.
Өвөр Монголын гар урлалын үзэсгэлэн худалдааны борлуулалт хоёр сая юань давжээ | ||
Үзсэн: 1146 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.