
Жендэрийн үндэсний хороо “Оролцооны хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр
.Хэлэлцүүлгээр Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслийн дэмжлэгтэй тус ажлын албанаас санаачлан боловсруулсан "Салбарын жендэрийн бодлогод оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал”-ыг танилцуулж, оролцогчдын саналыг сонслоо.
Тус аргачлалыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын жендэрийн бодлогод суурилан боловсруулсан бөгөөд цаашид салбарын жендэрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх бүх шатанд хэрэглэх боломжтой юм аж.

“Оролцооны хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал” хэлэлцүүлэг боллоо | ||
Үзсэн: 911 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.