Шууд Chart

Өчигдөр улсын хэмжээнд зам тээврийн 209 осол гарчээ

2020-08-11 10:44:49

Цагдаагийн байгууллагад өчигдөр нийт 1482 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүний 1254 нь Улаанбаатар хотод, 228 нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд гэмт хэргийн 64, зөрчлийн 608, зам тээврийн ослын 209, бусад 601 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн 64 дуудлага мэдээлэл дунд хүнийг амь бүрэлгэсэн гэмт хэрэг нэг бүртгэгдсэн байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэд архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Хохирогч 34 настай эрэгтэй М бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 46 настай эрэгтэй А-г саатуулан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өчигдөр улсын хэмжээнд зам тээврийн 209 осол гарчээ  
Үзсэн: 440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй