Шууд Chart

Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн шүүх хуралдааны ажиглалт хийх талаар сургалт зохион байгуулав

2020-08-11 16:11:15

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (Олон улсын эрх зүйн байгууллага) нь Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран гэр бүлийн хүчирхийллийн (Гэр бүлийн хүчирхийлэл) хэрэгт шүүх хуралдааны ажиглагчдыг чадавхжуулах сургалт эхэллээ. Тус сургалт энэ сарын 11-14-ний хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

Сургалтыг нээж Олон улсын эрх зүйн байгууллагын  суурин төлөөлөгч хатагтай Тара Нил, Канад улсын Элчин сайд Э.Ивкоф, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр нар үг хэллээ.

Мөн Төслийн удирдах зөвлөлийн дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл “Монгол Улс дахь жендэрт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдал” сэдвээр мэдээлэл хийв.

Сургалтаар иргэний нийгэм болон хуулийн мэргэжилтнүүдээс бүрдсэн шүүх хуралдааны нийт 34 ажиглагч 5 аймаг (Төв, Ховд, Дорноговь, Өвөрхангай, Архангай) болон Улаанбаатар хотын 4 дүүргийн (Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй) эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн хэргийг хэрхэн хохирогч төвтэй хянан шийдвэрлэж байгаа байдалд шүүх хуралдааны ажиглалт хийх юм.

Энэхүү төслийн үйл ажиллагааны зорилго нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийн байдал болон хохирогч хамгаалах чиглэлд хэрхэн системтэй сайжруулах талаар нотолгоонд суурилсан зөвлөмжийг өгч, шүүх хуралдааны ажиглагчдыг сургах аж. Түүнчлэн .





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн шүүх хуралдааны ажиглалт хийх талаар сургалт зохион байгуулав  
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй