Шууд Chart

Амьсгалын 20 ширхэг зөөврийн аппарат өгөв

2020-08-13 15:25:29

Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өчигдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол Улс ХБНГУ-тай иж бүрэн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаа идэвхжиж, өндөр түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт тогтмолжиж, энхийг дэмжих ажиллагаанд хамтран оролцох, цэргийн сургалт бэлтгэл, уулын явган цэргийн хамтын ажиллагаа, цэргийн эмнэлэг зэрэг чиглэлээр өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэв.

Мөн дэлхий дахинд нүүрлэсэн шинэ төрлийн коронавирусийн цар тахлын үед ХБНГУ-ын Засгийн газар, Холбооны Батлан хамгаалах яамны зүгээс Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэгт 1 сая еврогийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламжийг үзүүлсэн нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнийг даван туулах ажилд ихээхэн хувь нэмэр болсныг онцлон Монгол Улсын Засгийн газар, БХЯ-ны нэрийн өмнөөс талархлаа илэрхийлэв. Элчин сайд Ёорн Розенберг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт сайдаар томилогдсонд баяр хүргээд, салбараа сайн мэддэг, мэргэжлийн сайд томилогдсон нь хоёр талын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.

Уулзалтын төгсгөлд, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалах яаманд коронавирусийн цар тахалтай тэмцэх мөн Зэвсэгт хүчний эрүүл мэндийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр буцалтгүй тусламжаар олгож буй



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Амьсгалын 20 ширхэг зөөврийн аппарат өгөв  
Үзсэн: 695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй