Шууд Chart

Ноён Григори Мэйг хүлээн авч уулзав

2020-08-13 15:27:36

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай өчигдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн ноён Григори Мэйг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр дэд сайд Б.Баярмагнай Монгол, АНУ хоорондын Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд сэтгэл хангалуун байдгаа онцолж, энэхүү харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдагт нь АНУ-ын Элчин сайдын яам, Дэд тэргүүн болон Батлан хамгаалахын атташегийн албанд талархал илэрхийлэв. Тэрбээр орны уламжлалт найрсаг харилцааг улам батжуулж, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Ноён Григори Мэй Б.Баярмагнайд Батлан хамгаалахын дэд сайдаар томилогдсон явдалд баяр хүргэн, амжилт хүсэхийн ялдамд одоо хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр, үйл ажиллагаанууд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлснээр тус уулзалт өндөрлөсөн байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ноён Григори Мэйг хүлээн авч уулзав  
Үзсэн: 479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй