Шууд Chart

Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2020-08-18 17:32:25

Монгол Улсын Засгийн газрын гишүүн,

Уулзалтаар талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын харилцаа нийгмийн бүхий л салбарт амжилттай хөгжиж байна. Тэр дундаа сүүлийн жилүүдэд батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаагийн жишээ нь цэргийн сургалт болон спортын чиглэлээр хамтарсан арга хэмжээ тогтмол зохион байгуулагдаж байгаа явдал бөгөөд цаашид олон чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгааг тэмдэглэв.

Түүнчлэн хоёр орны Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд мөр зэрэгцэн амжилттай үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.

Элчин сайд Филип Малон цэргийн мэргэжлийн алба хаагч Батлан хамгаалахын сайдаар томилогдсонд баяр хүргээд, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны чиглэлийг нэмэгдүүлж, хөгжүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийлэв.


Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй