
Өчигдөр орсон борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн хэд хэдэн байршил усанд автаж зорчих хэсэг хязгаарлагдсан. Үүнтэй холбогдуулан дүүргийн онцгой байдлын хэлтэс, “Захиалагчийн алба” ОНӨААТҮГ, “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ зэрэг байгууллагууд тогтсон усыг соруулах ажлыг зохион байгуулсан.
Өнгөрсөн 02 цагаас эхлэн дүүргийн 11 хорооны 27 байршилд нийт 700.000м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийгээд байна.
Тодруулбал “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 167 ажилтан, иргэдийн бүлэг лаг хагшаас, хог хаягдлыг цэвэрлэсний дараагаар “Шинэ Ариутгал” ХХК-аас 3 автомашин техник төхөөрөмжөөр тусгай бодис ашиглан ариутгалыг хийж гүйцэтгэлээ. Мөн автомашин зорчих боломжгүй байршлуудад явганаар ариутгалыг хийгээд байна.
Сонгинохайрхан дүүрэг 700.000 м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийжээ | ||
Үзсэн: 140 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.