
Энэ сарын 19-ний шөнө Японы Сакуражима галт уулын орчимд нэгэн сонин үзэгдэл болж, шөнийг өдрийн гэрэл мэт гэгээтэй болгосон асар тод галт бөмбөлөг тэнгэрт ажиглагджээ.
Орон нутгийн иргэдийн болон хяналтын камерын бичлэгт үлдсэнээр тухайн мөчид тэнгэр гэнэт цайран гэрэлтэж, агаар доргилт мэдрэгдэн, чанга тэсрэлтийн дуу сонсогдсон байна. Эхэндээ энэ нь галт уулын дэлбэрэлт байж болзошгүй гэсэн таамаг дэгдсэн ч, шинжээчид солир болохыг тогтоожээ.
"Сэндай" Сансрын музейн захирал Тошихиса Маэда “Ийм хэмжээний тод гэрэлтсэн солир маш ховор тохиолддог. Жилд хэдхэн удаа л бүртгэгддэг” хэмээн мэдэгджээ.
Харин солир судлаач Дайчи Фүжии тухайн биетийн хурд цагт 75 мянга гаруй километр байж болзошгүй гээд хэмжээ нь хэдэн арван сантиметрээс нэг метр хүрэх боломжтой гэж тооцоолжээ.Түүний үзэж буйгаар энэхүү биет ихэвчлэн далайд унасан байх магадлалтай аж.
Энэхүү гэнэтийн үзэгдэл сошиал сүлжээнд өргөн тархаж, олон нийтийг гайхшируулсан бөгөөд мэргэжилтнүүдийн тайлбараар Сакуражима галт уулын идэвхжилтэй холбоогүй болох нь нотлогдсон байна.
Японы Сакуражима орчимд тэнгэрийг өдөр мэт гэрэлтүүлсэн солир үзэгджээ | ||
Үзсэн: 160 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.