Шууд Chart

Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэл дууслаа

2025-08-22 13:00:17

Нийслэлийн цэцэрлэгийн 1-р шатны цахим бүртгэл 2025 оны наймдугаар сарын 4-18-ны өдрүүдэд явагдаж дууслаа.

Нийслэлийн цэцэрлэгт хамруулах 2-р шатны хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 28-наас 2025 оны есдүгээр сарын 8-ны өдрийг дуустал e-Mongolia системээр хүлээн авна.

Нийслэлийн цэцэрлэгт хамруулах 2-р шатны бүртгэлээр 1-р шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхэд хамрагдах боломжтой.

Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг таны бүртгүүлсэн дугаарт мессежээр мэдээлэх болно.

Мөн та e-mongolia системд нэвтрэн орж Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн үйлчилгээг авч харах боломжтой гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.    


Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэл дууслаа   
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй