Шууд Chart

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд оролцох Япон, Энэтхэг улсын багууд ирлээ

2025-08-22 14:35:08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Олон улсын нэр хүндтэй энэхүү тэмцээнийг  Монгол Улс хоёр дахь удаагаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж  байна.

“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд Камбож, Египет, Фижи, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам улсын багууд оролцоно. Нийт 13 орны 14 багийн 400 гаруй оролцогчид ирнэ.

Өчигдрийн байдлаар  Камбож,  Энэтхэг, Япон улсын  баг ирсэн.  Өнөөдөр Малайз, Шри Ланка, Тайланд, Вьетнам, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг, Фижи улсын багууд ирэх хуваарьтай байна.

Ирж буй багуудыг хүлээн авч, зохион байгуулалттайгаар байршуулан, тэмцээний бэлтгэл ажлыг хангах ажлууд шат дараатайгаар үргэлжилж байна. Тэмцээн наймдугаарсарын 24-нд “Аса Арена”-д  10:00 цагаас  хэсгийн тоглолтоор эхэлнэ.

 

 

 

Нийтэлсэн: ABU Robocon 2025 Ulaanbaatar

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд оролцох Япон, Энэтхэг улсын багууд ирлээ  
Үзсэн: 165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй