Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

“Оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээ болон олон нийтийн мэдээлэл харилцааны чадавх бэхжүүлэх” сургалт эхэллээ

2020-08-20 16:16:58
Error loading player: No playable sources found

Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банктай хамтран “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийг 2019-2021 онд хэрэгжүүлж эхлүүлсэн. Энэ хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн албан хаагчид болон орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын чадавхыг дээшлүүлэх зорилгоор

Тус сургалтад баруун бүсийн долоон аймгийн 70 гаруй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм. Сургалтаар орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, түүнчлэн жендэрийн эрх тэгш байдлын талаарх иргэд, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх мэдээлэл харилцааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадавхад суралцах аж.

Дээрх бүсийн сургалтыг Говь-Алтай аймгийн Засаг дарга, Жендэрийн салбар хорооны дарга Н.Ганбат нээсэн бөгөөд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Т.Энхбаяр үндэсний болон салбар, орон нутгийн хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.















Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээ болон олон нийтийн мэдээлэл харилцааны чадавх бэхжүүлэх” сургалт эхэллээ  
Үзсэн: 590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй