Шууд Chart

ӨНӨӨДӨР: Элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс засал хийсэн багийг хүндэт дэвтэрт бичнэ

2020-08-21 09:06:16

- Өнөөдөр буюу 2020 оны наймдугаар сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

11:00 цагт: Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийн хамт олон элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс заслыг энэ сарын 14-ий өдөр амжилттай хийсэн. Тус мэс заслын багийг хүндэт дэвтэрт бичиж, алдаршуулах ёслолын арга хэмжээ болох бөгөөд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа, Ерөнхийлөгчийн зөвлөх С.Ламбаа болон үе, үеийн эрүүл мэндийн сайд, эмнэлэгийн удирдлага оролцоно. Утас: 93116060

Нийслэлийн Ардчилсан намын байр

12:00 цагт: Нийслэлийн Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 88116743

“Мишээл экспо төв”

12:00 цагт: “Барилга - орон сууц 2020” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Утас: 91002222, 95128189

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

18:00 цагт: Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулж буй Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аяны хүрээнд “Dance chance with Trust trade” өдөрлөг болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс засал хийсэн багийг хүндэт дэвтэрт бичнэ  
Үзсэн: 475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй