
Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд өнөөдөр Дотоодын цэргийн штабт ажиллаж, Цэргийн гавъяаны улаан тугийн одонт
Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Н.Дашпүрэв нар оролцсон юм.
Уулзалтын үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд “Улсын онц чухал объектыг хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх болон хуулиар хүлээсэн бусад чиг үүргийг зохих түвшинд, хариуцлагатайгаар биелүүлж байгаа Та бүхний амрыг эрье. Алба хаагч бүр Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чанд сахин биелүүлж, ямар ч үед албаны бэлэн байдлыг ханган, даалгасан үүргийг цаг хугацаанд нь бүрэн биелүүлж ажиллах шаардлагатай. Цаашид алба хаагчдыг мэргэшүүлэх, анги, байгууллагад шаардлагатай байгаа мэргэжлийн боловсон хүчнээр хангах, мөн тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана” гэлээ.










ЦЕГ-ын дарга Ж.Болд дотоодын цэргийн штабт ажиллалаа | ||
Үзсэн: 1382 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.