Шууд Chart

ӨНӨӨДӨР: Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

2020-08-24 07:42:14

- Өнөөдөр буюу 2020 оны наймдугаар сарын 24-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

ШУТИС-ийн хичээлийн I байр

09:00 цагт: Боловсрол, шинжлэх ухааны яамны “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцаж, бакалаврын зэрэг авсан хос дипломтой анхны 51 оюутанд диплом гардуулах ёслолын ажиллагаа болно. Утас: 99832535, 315563, 99247798, 99148148

Гадаад харилцааны яам

10:30 цагт: Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Үүнд: Цар тахлын үед олон улсын байгууллагаас авсан зээл тусламж, гадаадаас иргэдээ татан авалт болон гадаад руу чиглэсэн оюутан, иргэдийн урсгалын талаар, Ногоон гарц түр журмын хүрээнд авч хэрэгжүүлж буй зарим ажлын талаар мэдээлэл өгнө. Утас: 91118403

Эрүүл мэндийн яам

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ  
Үзсэн: 928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй