
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар энэ сарын 19-23-нд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн шүүхэд ажиллаж, үйл ажиллагаатай танилцан, шүүгч ажилтнуудтай уулзлаа.
Уулзалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан тус зөвлөлөөс 2019 болон 2020 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлан, хүрсэн үр дүн, шүүхийн хараат бус болон шүүгчийн бие даасан байдлыг хангах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулга, мэдээлэл хийв.
Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн шүүхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүгч шүүхийн захиргааны ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй шуурхай хүргэх, шүүх хуралдааны тов хойшлуулахыг бууруулах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх талаар шүүгч ажилтнуудтай санал солилцсон юм.
Түүнчлэн шүүхийн байр, техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн хангамж, шүүгч ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлууд болон шүүн таслах ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудтай танилцан энэ талаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал хүсэлтийг хүлээн авч тодорхой асуудлуудыг Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний ажлын албанд уламжлан шийдвэрлүүлэх арга хэмжээ авахаа илэрхийлжээ.
Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль болон салбарын шагналаар шагнагдсан шүүгч, ажилтнуудад шагнал гардуулж хүндэтгэл үзүүлжээ.

ШЕЗ-ийн гишүүн Д.Цогтсайханаар ахлуулсан ажлын хэсэг орон нутгийн шүүхүүдэд ажиллалаа | ||
Үзсэн: 1456 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.