Шууд Chart

Шинээр байгуулагдсан хороодын хэсгийн байцаагчдыг түр томиллоо

2020-08-26 13:16:28

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан 21 хороог шинээр байгуулсан.

Тус хороодын хэсгийн байцаагчийн орон тоог шийдвэрлэх хүртэлх хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтсийн 21 хэсгийн байцаагч албан тушаалтай алба хаагчдыг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүрэгт зургаа хүртэлх сарын хугацаагаар түр томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн цагдаагийн удирдах газраас зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч, алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа эрх зүйн зарим актуудыг судлуулах сургалтыг өчигдөр зохион байгууллаа.

Сургалтын үеэр

Шинээр байгуулагдсан хороодод дадлага, туршлагатай хэсгийн байцаагчийг ажиллуулснаар цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, чадавхжуулах, харилцан туршлага, ажлын арга барил солилцох нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Шинээр байгуулагдсан хороодын хэсгийн байцаагчдыг түр томиллоо  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй