Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Яндангаа хөөлье” аяны талаар мэдээлэл хийнэ

2020-08-28 07:30:56

- Өнөөдөр буюу 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв

09:00 цагт: Монгол Улсын Шадар Сайдын ахалдаг “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн ээлжит хурал болно.  Утас:86150069, 88249813, 88325599

 “Чингис хаан” зочид буудал

09:00 цагт: Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбооноос ““КОВИД-19”-ийн үед эх, нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” Улаанбаатар хотын 75 оролцогчтой зөвлөгөөн зохион байгуулна. Утас: 99295970

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

10:00 цагт: Сургууль цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд хийгдэж буй хяналт шалгалтын явцын талаар мэдээлэл хийнэ. Энэ жилийн шалгалтад нийслэл дэх 938 сургууль цэцэрлэг хамрагдана. Утас:91887887

Эрүүл мэндийн яам

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

БОАЖЯ

12:00 цагт: “Яндангаа хөөлье” аяны талаар мэдээлэл хийнэ. Өнгөрсөн жил Улаанбаатар хотын хэмжээнд 2500 иргэн угаарын хийнд хордож, 15 хүн нас барсан. Иймээс Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос өвөлдөө эртлэн бэлдэх зорилгоор дээрх аяныг улсын хэмжээнд зарлаж байна. Утас: 99153766, 91965599

НЗДТГ

14:30 цагт: Улаанбаатар хотын гэр хороололд иргэдийн орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг хамтран хэрэгжүүлэх, туршлага солилцох, хамтран ажиллах зорилгоор “Нийслэлийн орон сууцны корпораци”, “Хас банк”-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулах арга хэмжээ болно. Утас: 88104671

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: “Яндангаа хөөлье” аяны талаар мэдээлэл хийнэ  
Үзсэн: 686 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй