Шууд Chart

Тусгай зөвшөөрөл авсан газраасаа өөр байршилд олборлолт хийснийг илрүүлэв

2020-08-28 10:49:44

талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Байгаль орчны багц хууль, түүнд нийцүүлэн гарсан холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангах, эвдэрсэн талбайн хэмжээг тогтоох, дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ, нөхөн сэргээлтийн ажлыг холбогдох этгээдээр зохих стандарт, журмын дагуу хийж гүйцэтгэтгүүлэх зорилгоор "Нөхөн сэргээлт 2020" ерөнхий арга хэмжээг өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс ирэх аравдугаар сарын 15-ныг хүртэл гурван үе шаттайгаар төлөвлөн, зохион байгуулж байгаа юм.

Энэ арга хэмжээний хүрээнд Экологийн цагдаагийн алба хаагч нар Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт хяналт шалгалтаар ажиллахад үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлүүд олборлолт явуулахаар тусгай зөвшөөрөлд заагдсан газарт олборлолт хийлгүй өөр газарт олборлолт явуулсан хэрэг, зөрчил их байгааг илрүүлжээ.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Тусгай зөвшөөрөл авсан газраасаа өөр байршилд олборлолт хийснийг илрүүлэв  
Үзсэн: 662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй