Шууд Chart

"Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо" хурал лхагва гарагт болно

2020-08-31 14:30:55

Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас хоёр орны цэргийн түүх судлаач 40 гаруй эрдэмтний илтгэлийг эмхтгэн гаргаж, 20 гаруй эрдэмтэн судлаачийн илтгэлийг онлайнаар хэлэлцэх "Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг санаачлан БХИС-ийн ЭШХ-тэй хамтран Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв(РЦНК)-ийн хэвлэлийн төвд цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл

Дэлхийн тавцанд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөх Чөлөөлөх дайны 75 жилийн түүхэн ойд зориулсан эрдэм шинжилгээний уг хуралд мөн Холбооны гүйцэтгэх засаглалын Россотрудничество агентлагийн тэргүүн Примаков Евгений Александрович оролцохоор болжээ.

Есдүгээр сарын 2-ны өдөр буюу энэ лхагва гарагт болох дээрх олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын БХЯ-ны дэд сайд Б.Баярмагнай, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И. К.Азизов нар нээх бөгөөд дараах эрдэмтэн судлаач илтгэл хэлэлцүүлэх юм.

-“Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн Алс Дорнод дахь цэргийн стратегийн давших операц”- БХЭШХ-ийн Цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ш.Паламдорж,

-“Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл: Монголын Улсын тусгаар тогтнол” - БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатар,

-“Чөлөөлөх дайнд тагнуулчдын гүйцэтгэсэн үүрэг”- Үндэсний тагнуулын академийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд хурандаа Г.Авирмэд,

-“И.В.Сталин, Х.Чойбалсан хоёрын уулзалт, үр дүн”-БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Sc.D), профессор Х.Шагдар,

-“Монгол Улс ба хөрш орнуудын геополитик-ХХ зууны эхэн хагас”- БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D), профессор Ж.Базарсүрэн,

-“Хилийн цэрэг Чөлөөлөх дайнд”-Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн төв архив, Түүхийн секторын судлаач, доктор (Ph.D), дэд хурандаа Н.Даваадорж,

-“БНМАУ-аас ЗРУ-д дэлхийн II дайны үед үзүүлсэн тусламж “бүхнийг фронтод” бүх нийтийн хөдөлгөөний түүхийн асуудал”- Тагнуулын Ерөнхий Газрын тусгай архивын орлогч дарга, доктор (Ph.D), хошууч У.Эрдэнэбилэг,

-“Манжуурын ажиллагаатай холбоотой архивын шинэ баримтууд”- Батлан хамгаалахын төв архивын эрдэм шинжилгээний ажилтан, дэд хурандаа Ж.Гантулга,

-“Зүүн хойд Азийн цэрэг улс төрийн нөхцөл байдал 1945 оны 8-р сар”- Бригадын генерал Ч.Сосорбарам,

-"Чөлөөлөх дайны үеийн суртал ухуулга ба Өвөр Монголын ард иргэдийн оролцоо (Тусгай архивын баримт дээр)”- Тагнуулын тусгай архивын ахлах судлаач, докторант, хошууч Н.Батболд,

-“Их ялалтад Алс Дорнодын төмөр замын гүйцэтгэсэн үүрэг”- БХЭШХ-ийн захирал, доктор (Ph.D), хурандаа Б.Мөнхсайхан,

-“Чөлөөлөх дайны түүхийн зарим тулгамдсан асуудал” - ШУА-ийн Түүх угсаатан зүйн хүрээлэнгийн Бүс нутаг, орчин үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D), профессор Г.Мягмарсамбуу,

-“Ялт-Потсдамын систем дахь Монгол Улс: Дэлхийн хоёрдугаар дайны геополитикийн үр дүн” - ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвөд, Будда судлалын хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор (Sc.D, профессор, ОХУ-ын Шинжлэх ухааны Академийн академич Борис Ванданович Базаров, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүхийн ухааны д/э Виктор Борисович Базаров,

-“Монгол Улс Дэлхийн хоёрдугаар дайнд”- ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвөд, Будда судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан , түүхийн ухааны доктор (Ph.D), профессор Леонид Владимирович Курас, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүхийн ухааны д/э, доцент Базар Догсонович,

-“Зөвлөлт-Монголын цэрэг 1945 оны Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд: түүх судлал, концепцын үндэслэлийн асуудал”- Байгалийн Их сургуулийн ЭШХ-ийн тэнхмийн профессор, түүхийн ухааны доктор,ОХУ-ын Цэргийн академийн сурвалжлагч гишүүн Юрий Васильевич Кузьмин,

-“Манжуурын стратегийн давшилтын ажиллагааны бэлтгэл ба явцын үе дэх БНМАУ-ын олон улсын эрх зүйн байдлын дипломат түүхийн тухайд”- “Высшая школа экономики”ЭШИС, Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль ( Москва хот)-ын профессор, Сергей Геннадьевич Лузянин,

-1945 он бол Японы их газар тийш хийсэн хөдөлгөөний хууль ёсны дүн "- ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, түүхийн ухааны доктор (Ph.D),профессор Евгений Иванович Лиштованный,

-“Японы олзлогдсон цэргүүд Монголд”- Эрхүүгийн улсын их сургуулийн дэлхийн түүх, олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч, түүхийн ухааны доктор, профессор Сергей Ильич Кузнецов,

-“1945 оны Манжуурын стратегийн давшилтын ажиллагааны өмнөх ба явцын үе дэх ЗХУ-ын ДХАК-ын Өвөр байгалийн хилийн тойргийн үйл ажиллагаа”- ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Геннадий Васильевич Соленков,

Ташрамд дуулгахад, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас дээрх хурлыг онлайнаар шууд дамжуулах бөгөөд ОХУ-ын Холбооны төв телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо" хурал лхагва гарагт болно  
Үзсэн: 1261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй