Шууд Chart

Ирэх оноос цахим “Хөдөлмөрийн бирж, Ажил зуучлалын төв” ажиллаж эхэлнэ

2020-09-01 18:50:28

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ажилгүйдлийг бууруулах, нэн ялангуяа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлж буй бүхий л үйлчилгээ болон үйл ажиллагаа, арга хэмжээний мэдээллийг цахимжуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Дэлхийн банкны санхүүжилт болон БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хөдөлмөр эрхлэлттэй холбоотой программ хангамжийг хөгжүүлж байна. Тодруулбал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй бүх үйл ажиллагаа, түүнд хамрагдсан иргэдийн тоон мэдээлэл, үүнд анализ хийх боломжтой программ хангамжийг Дэлхийн банкны санхүүжилтээр боловсруулж байгаа аж.

Мөн БНСУ-ын Засгийн газрын 3.5 сая воны буцалтгүй тусламжаар ажилд зуучлах цахим үйлчилгээний программ хангамж боловсруулж байна. Ингэснээр Түүнчлэн Хөдөлмөрийн бирж, Ажил зуучлалын төвийн үзүүлдэг үйлчилгээний хүртээмж, цар хүрээ нэмэгдэж, зөвхөн залуучууд гэлтгүй ажил хайж буй иргэд сул ажлын байр олох цаг зав, зардал мөнгөө хэмнэх юм.

Тэгвэл дээрх ажил зуучлалын программ хэзээ ашиглалтад орох талаар ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсээс тодруулахад “Бэлтгэл ажлууд бүрэн хангагдсан. БНСУ-ын талын төлөөлөл манай улсад ирж, бэлтгэл ажилтай танилцсан. Ажил зуучлалын цахим үйлчилгээний программыг ашиглалтад оруулахад манай улсаас голлон ажиллах таван мэргэжилтэн БНСУ-д сургалтад хамрагдсан байгаа. Ирэх он гэхэд программ хангамжийг эхний байдлаар туршилтын журмаар хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн” гэв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ирэх оноос цахим “Хөдөлмөрийн бирж, Ажил зуучлалын төв” ажиллаж эхэлнэ  
Үзсэн: 672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй