
- Өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 2-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Оросын шинжлэх ухаан, соёлын төв(РЦНК)
09:00 цагт: "Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.
Уг арга хэмжээг БХЯ-ны дэд сайд Б.Баярмагнай, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов нар нээх бөгөөд Монгол, ОХУ-ын 40 гаруй эрдэмтэн, судлаач танхимд болон цахимаар илтгэл хэлэлцүүлнэ. Мөн хурлын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров хоёр орны эрдэмтэн, судлаач нарт мэндчилгээ дэвшүүлэх бөгөөд ОХУ-ын Холбооны гүйцэтгэх засаглалын Россотрудничество агентлагийн тэргүүн Примаков Евгений Александрович уг хуралд оролцоно. Утас: 458682
Эрүүл мэндийн яам
11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
Оросын шинжлэх ухаан, соёлын төв(РЦНК)
11:00 цагт: “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 458682
Залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөө
11:40 цагт: Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон ЗХЖШ, ҮБХИС-ийн удирдлага, Хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн үр хүүхдийн төлөөлөл Залуу жанжин Лхагвасүрэнгийн хөшөөнд цэцэг өргөнө.
Офицеруудын ордон
12:10 цагт: Залуу жанжин, Хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн бичиж, 1975 онд хэвлүүлсэн “Олон жилийн зузаан нөхөрлөл” номын хоёр дахь хэвлэлийн нээлт болно.
ШӨХТГ
14:00 цагт: МСНЭ, ШӨХТГ хамтран Хэвлэл мэдээллийн орчинд орон нутгийн сонгуулийн үеэр мөрдөх хууль эрх зүйн зохицуулалтын талаарх зөвлөмж, хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 90106600, 94111727
ӨНӨӨДӨР: Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно | ||
Үзсэн: 521 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.