
МҮОНРТ-ийн Эрэн сурвалжлах, экологийн албаны даргаар Ц.Цэвээнхэрлэнг томиллоо.
Сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн нь,
2000-2013 онд “Өнөөдөр” сонинд Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албаны сэтгүүлч, тоймч, Экологийн мэдээллийн албаны дарга,
2013-2014 онд “MASS” телевизийн гүйцэтгэх захирал, “MASS PRESS” сонины ерөнхий эрхлэгч,
2014-2016 онд “Засгийн газрын мэдээ” сонины тэргүүн орлогч эрхлэгч,
2016-2018 онд НҮБ-ын ХХААБ-ын Ойн төслийн Мэдээлэл, харилцаа холбоо хариуцсан Үндэсний зөвлөх,
2019 онд “ТВ8” телевизийн “ХХ Хөтөлбөр”, “Экологийн цаг” нэвтрүүлгийн Ерөнхий редактор, сэтгүүлчээр ажиллаж байсан.
2016 онд Монголын сэтгүүлзүйн шилдэг бүтээлд олгодог “БАЛДОРЖ” шагналын Гран приг Монголын байгалийн баялаг болох хагас үнэт болон өнгөт чулууг хууль бусаар хэрхэн олборлож, байгаль орчинд асар их сөрөг нөлөө үзүүлж байгаа талаарх цуврал нийтлэл, сурвалжилгаар хүртсэн юм.
МҮОНРТ-ийн Эрэн сурвалжлах, экологийн албаны даргаар Ц.Цэвээнхэрлэнг томиллоо | ||
Үзсэн: 2587 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.