Шууд Chart

ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар Баян-Өндөр сумын зарим уяачийг хүлээн авч уулзлаа

2020-09-11 14:02:19

Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар, ажлын албаны дарга Б.Батбаатар нар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас улс, бүс, аймаг, сумын баяр наадмуудад хурдан морьдоо айрагдаж, түрүүлгэн амжилт гаргаж нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж яваа уяачдаа хүлээн авч уулзлаа.

Тодруулбал, нутгийн зөвлөлийн дарга, Монгол Улсын алдарт уяач М.Мөнхбат, аймгийн алдарт уяач Д.Нямлхагва, Г.Хадхүү, Э.Номынбаясгалан, уяач Д.Мөнхбат, Ө.Баяндэлгэр, Б.Өлзийсайхан, М.Энхшатар, А.Батсайхан, Д.Гэндэнсүрэн, С.Сайнтүшиг нарыг аж.

Уулзалтаар санал солилцож Ардын хувьсгалын 100 жилийн ой, аймаг байгуулагдсаны 90 жилийн ойд “Морин эрдэнэ” гал уяагаараа нэгдэн амжилт гарган түрүү, айраг хүртэхийг хүсэн ерөөгөөд ММСУХ-ны сүлдэт цагаан туганд болон морьтон Монголчуудын хийморийн шүтээн Дамдин-Янсан бурханаас адис авч, холбооны үйл ажиллагаатай танилцлаа.

ММСУХ 21 аймаг, нийслэл, бүх суманд салбартай төрийн бус байгууллагын хувьд салбар холбоод болон гишүүддээ нээлттэй ажиллаж байна.

 









Нийтэлсэн: У.Баярсайхан

ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар Баян-Өндөр сумын зарим уяачийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 1583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй