Шууд Chart

ӨНӨӨДӨР: Ерөнхий сайд Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа төвүүдэд ажиллана

2020-09-22 05:48:34

- Өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 22-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

техник спортын төв

09:00 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Биеийн тамир, спортын улсын хороо болон түүний харьяа бэлтгэл сургуулилтын төвүүдэд ажиллаж, орчин нөхцөл, сургалт дасгалжуулалтын үйл ажиллагаатай танилцана. Утас: 89001717

“Бишрэлт” зочид буудал

09:00 цагт: “Эко соёл” сан, Хөвсгөл далай ээж нийгэмлэг ТББ, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хамтран “Хөвсгөл нуур хамгаалал” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 80474830. 99088306

"Блю скай"

09:00 цагт: Утас: 70119900

“Үндэсний мэдээллийн төв”

11:30 цагт: Монголын худалдаачдын холбооноос хэвлэлийн хурал хийнэ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

"Union Building" оффис

12:00 цагт: "Захиргааны шинэ санаачилга" ТББ-аас короновируст халдварын цар тахлаас сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарцуулж буй улсын төсвийн хөрөнгө, гадаадын тусламж, дотоодын хандивын зарцуулалтад хийж буй мониторингийн явцын талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99284057

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Ерөнхий сайд Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа төвүүдэд ажиллана  
Үзсэн: 1050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй