Шууд Chart

Хүүхэд хамгааллын хамтарсан багийг дүүрэг, хороо, сургуулийн дэргэд байгуулаад байна

2020-09-23 10:24:34

Гэр бүлийн хүчирхийлэлд  өртөж, амиа алдсан охин эрсдэлтэй гэр бүлийн судалгаанд бүртгэлтэй байжээ. Ийм бүртгэлийг улсын хэмжээнд  хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг  678 хамтарсан багаас хийснийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар хэлж байна. Энэ чиглэлээр түүнээс авсан дараах тодруулгыг хүргэе.

Хүүхэд хамгааллын чиглэлээр өнөөдөр манай улсад  Хүүхдийн эрхийн тухай хууль,  Хүүхэд хамгааллын тухай хууль,  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль,  Зөрчлийн тухай хууль  үйлчилж,   "Хүүхэд хөгжил хамгаалал” гэсэн үндэсний хөтөлбөр  хэрэгжиж байна. Хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс , Хүүхдийн төлөө газрын   бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж,   2016 онд Гэр бүл Хүүхэд,  залуучуудын хөгжлийн газрыг байгуулсан.

Мөн тухайн ондоо Хүүхдийн  тусламжийн тусгай дугаарын утас ашиглалтад орж, тусгай дугаарын тусламжтай хүчирхийлэлд өртсөн хүүхдийг  илрүүлэн,  шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж байна. 

Үүнд  утас,  17 түр хамгаалах байр,  12 нэг цэгийн үйлчилгээний төв  ажилладаг.  Мөн  Хүүхэд хамгааллын хамтарсан багийг  дүүрэг, хороо, сургуулийн дэргэд байгуулаад байна.  Цаашид  үйл ажиллагааг нь илүү өргөжүүлэх шаардлагатай байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

Хүүхэд хамгааллын хамтарсан багийг дүүрэг, хороо, сургуулийн дэргэд байгуулаад байна  
Үзсэн: 845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй