
. Тэмцээний хаалтын арга хэмжээ 9 дүгээр сарын 24-ний өдөр болсон бөгөөд цэрэгжлийн спортоор бусдыгаа манлайлсан баг тамирчдад ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар тэргүүтэй удирдлагууд шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ. Тэрээр "Уралдаан тэмцээндээ оролцсон нийт алба хаагчдадаа баяр хүргэе. Ялалт, ялагдлаас илүү та бид хамтдаа бэлтгэл, сургалтаа явуулж, нэгнээсээ туршлага судалсан нь энэ уралдааны том ач холбогдол юм. Алс хязгаарт үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний ангиуд хүртэл баг тамирчдаа бэлтгэн явуулсан явдалд баярлалаа. Цэрэгжлийн спорт гэдэг бие бялдрын бэлтгэлжилтэд асар чухал үүрэгтэй юм" гээд уралдааныг амжилттай зохион байгуулсан хурандаа Д.Цог-Эрдэнэ тэргүүтэй ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын хамт олонд талархал дэвшүүлсэн юм.
Мөн тэмцээний Ерөнхий шүүгч, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын ахлах мэргэжилтэн, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ индэр дээрээс энэ жилийн тэмцээн өмнөх жилүүдтэй харьцуулахад өргөн хүрээнд явагдсан, баг тамирчид бэлтгэл сайтай байсныг онцолсон. Энэхүү тэмцээнд өндөр ач холбогдол өгч баг тамирчдаа бэлтгэн оролцуулсан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын удирдлагуудад талархаж байна. Медалиуд ч сайн тарлаа. Зэвсэгт хүчний 314, 284 зэрэг ангиудаас алтан медалийн эзэд тодорсон нь уралдаан тэмцээнд зөвхөн мотобуудлагын хороо, тусгай батальон, төрөл мэргэжлийнхэн л манлайлдаггүй гэдгийг нотоллоо хэмээгээд медальтай болон медальгүй буцаж байгаа бүх баг тамирчдад баярлалаа гэсэн юм. Тэрээр амжилт гаргасан ангиудын захирагч нарыг индэр дээр дуудаж, алба хаагчдадаа өөрсдөө медалийг нь гардуулах боломж мөн олгов. Энэ нь алба хаагчдаараа бахархах, хамтдаа хүч хөдөлмөрөө зориулсан гавьяаны эзэд гэдгээр нь ийнхүү хүндэтгэл үзүүлжээ.
Тэмцээний дүнгийн тухайд онцолбол, цэргийн 3 төрөлтийн тэмцээнд гранат шидэлтийн төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч Н.Пүрэвсүрэн 129 оноогоор, хоёрдугаар байрт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч С.Идэрболд 124 оноогоор, гуравдугаар байрт Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн тамирчин, дэд ахлагч М.Лхагвасүрэн 119 оноогоор эзэлсэн байна.
Харин буудлагын төрөлд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тамирчин, ахлагч Ч.Нямренчин, ҮБХИС-ийн тамирчин, ахлагч Б.Батзаяа, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин, ахлах ахлагч С.Эрдэнэбилэг нар эхний байруудад шалгарсан байна.
Гүйлтийн төрөлд нэгдүгээр байрт Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч Б.Цолмонбаатар 11.04 цагийн амжилтаар, хоёрдугаар байрт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн тамирчин, ахлагч Л.Лхагва 11.10 цагийн амжилтаар, гуравдугаар байрт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ахлагч Б.Очироо 11.28 цагийн амжилтаар шалгарсан байна. Тус төрөлдөө хувийн нийлбэр дүнгээр Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн дэд ахлагч Б.Гэрэл-Од 236 оноогоор нэгдүгээр байр, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ахлагч С.Батцэнгэл 228 оноогоор хоёрдугаар байр, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тамирчин, ахлагч А.Алтансүх 221 оноогоор гуравдугаар байр эзлэв. Цэргийн гурван төрөлтийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт хурандаа Б.Хаш-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр анги 1490 оноогоор тэргүүлж, дэд хурандаа Т.Тогмиддүүмий захирагчтай Зэвсэгт хүчний 327 дугаар анги 1489 оноогоор дэд байрт, хурандаа Т.Лодойдамба захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл 1337 оноогоор гуравдугаар байрт шалгарлаа. Тэгвэл цэрэгжлийн буудлагын гар бууны эрэгтэйчүүдийн төрөлд ахмад С.Батбаатар (310), ахмад Л.Гансүлд (089), ахмад У.Ганбаатар (337) нар тэргүүлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд хошууч Б.Эрдэнэбулган (065), ахлах дэслэгч Б.Даваажав (330), ахлагч Б.Өлзийсүрэн (311) нар эхний байруудад хошуучиллаа. Хурдан буудлагын эрэгтэйчүүдийн төрөлд хошууч З.Мөнхзул (314), ахмад С.Батбаатар (310), ахлах ахлагч Н.Өлзийжаргал (150) нар, эмэгтэйчүүдийн төрөлд ахлах дэслэгч Л.Алтанхуяг (284), ахлах дэслэгч Т.Дэлгэрмаа (084), хошууч П.Маамуу (345) нар эхний байруудад шалгарлаа. Харин автомат буудлагын эрэгтэйчүүдийн төрөлд ахлах ахлагч Ж.Оюунгэрэл (013), ахлах ахлагч Ц.Баясгалан (350), ахлах ахлагч М.Буяндэлгэр (150) нар тэргүүлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд ахмад М.Хишгээ (150), ахлагч А.Эрдэнэчимэг (016), ахлагч Н.Амаржаргал (084) нар эхний шагналт байруудад шалгарсан юм. Цэрэгжлийн буудлагын нийт дүнгээр хурандаа Б.Хаш-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр анги тэргүүлж, хурандаа Т.Лодойдамба захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл удаалж, хурандаа Ж.Баясгалан захирагчтай Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн баг тамирчид гуравдугаар байрт шалгарсан юм. Хариэ мэргэн буудагчийн хоёр төрөлтийн биатлоны төрөлд нэгдүгээр байрт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн тамирчин, ахлах дэслэгч Б.Ариунболд, хоёрдугаар байрт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ахлагч Б.Элбэгдорж, гуравдугаар байрт Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн тамирчин, ахлах ахлагч Ц.Баясгалан шалгарлаа. Харин патрулийн төрөлд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн баг тэргүүлж, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн баг хоёрдугаар байрт, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн баг гуравдугаар байр эзэлсэн юм. Байгууллагын нэгдсэн дүнгээр дэд хурандаа Бат-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 330 дугаар анги тэргүүлж, хурандаа Б.Хаш-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр анги удаалж, хурандаа Ж.Сүх-Очир захирагчтай Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн баг тамирчид гутгаар байрт шалгарлаа.
Саадын зурвас” нь офицер, ахлагч, эмэгтэй цэргийн алба хаагч гэсэн гурван түвшинд зохион байгуулагдсан бөгөөд офицеруудын оролцсон тэмцээнд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн тамирчин, ахмад Б.Зоригтбаатар, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, дэслэгч С.Идэрболд, Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн тамирчин, дэслэгч Б.Дашням эхний байруудад шалгарсан бол ахлагч нараас Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч Б.Гантогтох, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч О.Цолмонбаатар, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ахлагч Б.Баасандорж нар нар эхний байруудад шалгарч, бусдыгаа манлайллаа. Харин эмэгтэй цэргийн алба хаагчдаас Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч С.Нандин-Эрдэнэ тэргүүлж, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн тамирчин, ахлагч Э.Ариунтунгалаг хоёрдугаар байр, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч М.Ариунтуяа гуравдугаар байрт шалгарлаа. Тус тэмцээнд байгууллагын нэгдсэн дүнгээр хурандаа Д.Дугаррагчаа захирагчтай Зэвсэгт хүчний 311 дүгээр анги тэргүүн байр эзэлж, хурандаа Б.Хаш-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр анги хоёрдугаар байр, хурандаа Ж.Мөнхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн баг тамирчид гуравдугаар байрт шалгарсан юм. Энэ жилийн тэмцээнд Зэвсэгт хүчний 30 гаруй нэгтгэл, анги, байгууллагын 400 гаруй цэргийн алба хаагч хурд, хүч, авхаалж, самбаа, эр зоригоо сорин өрсөлдсөн бөгөөд тэдний дотор цэрэгжлийн спортын мастер, дэд мастер 40 гаруй, цэрэгжлийн спортын зэрэгтэй тамирчид 50 орчим, их спортын олон улсын хэмжээний мастер, спортын мастер, дэд мастерууд 10 гаруй байсан юм.




































Бүх баг тамирчин хүчтэй байж, эн тэнцүү өрсөлдлөө | ||
Үзсэн: 915 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.