Шууд Chart

Футзалын дээд лигийн 2020 оны улирал амжилттай явагдаж өндөрлөлөө

2020-09-29 17:33:14

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг футзалын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох дээд лигт 11 багийн 196 тоглогч өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Футзалын дээд лигийн энэ улирал өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд эхэлсэн ч цар тахлын улмаас долоодугаар сарын 19-нийг хүртэл завсарласан юм.

Ийнхүү нэлээн хугацаанд завсарласан ч уг хугацаанд олон улсын стандартад нийцсэн футзалын шалтай болж, тамирчид илүү эрч хүчтэй, футзалын ордон шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирсэн билээ.

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай “Унаганууд” клуб футзалын дээд лигийн аваргын цомыг долоо дахь удаагаа өргөсөн бол аваргуудыг өвдөг шороодуулж чадсан “Арвис”-ын залуус мөнгөн медалийг зүүлээ.

Хүрэл медалийн эзэн энэ өдөр тодорхой болсон бөгөөд хожиж байж авдаг энэ амттай шагналын эзэд нь “Хараацай” клуб боллоо.

Лигийн турш хамгийн олон дараалсан хожил авсан багаар Унаганууд нэрлэгдэж 14 дараалсан ялалтыг байгуулсан байна. Мөн нийт 15 шүүгч ажилласныг энэ дашрамд дуулгая.

Хамгийн залуу гоол оруулсан тоглогчоор Арвис багийн залуу тоглогч Б.Түвшинбаяр тодорсон байна. Түүний хувьд 2004 оны 4 сарын 26-нд төрсөн юм. Харин эсрэгээрээ хамгийн ахмад гоол оруулсан тоглогчоор Алдарын дайчид багийн тоглогч Н.Галбадрах нэрлэгдлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Футзалын дээд лигийн 2020 оны улирал амжилттай явагдаж өндөрлөлөө  
Үзсэн: 1080 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй