Шууд Chart

Сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн улирлын плей-оффын нэгдүгээр шат өндөрлөлөө

2020-09-30 09:29:31

Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн 2019-2020 оны улирлын плей-оффын нэгдүгээр шат өндөрлөлөө.

Энэ удаа SBL Хасын Хүлэгүүд баг цувралын хоёр дахь тоглолтоос эхлэн өөрсдийн давуу байдал үүсгэн, өрсөлдөгчөө 3-0 гэсэн харьцаатай хожиж, дараагийн шатанд шалгарах эрхээ авав. Тус багаас цувралын гурав дахь тоглолтод Б.Билгүүн, С.Өрнүүнбилэг, Т.Мэндбаяр нар 10-аас дээш оноо аван багтаа том тус хүргэсэн юм.

С.Өрнүүнбилэг болон Т.Мэндбаяр нар Багануур Тулнууд багийн эсрэг хийсэн гурван тоглолтдоо тэгш тоглолт үзүүлж, багаа дараагийн шатанд шалгарахад чухал үүрэг гүйцэтгэв. Харин энэ жил анх удаа “Дээд лиг”-т хүч үзэж буй Багануур Тулнууд багаас цувралын гурав дахь тоглолтод Т.Ганзориг сайн тоглолт үзүүлж, 25 оноо авсан ч лигийн зургаан удаагийн аварга SBL Хасын Хүлэгүүд багийг хожиход энэ нь хангалтгүй байлаа.

SBL Хасын Хүлэгүүд баг плей-оффын хоёрдугаар шатны учраа Хан-Уул Хангарьд баг.

Мөн дээд лигийн плей-оффын нэгдүгээр шатанд учраа таарсан дээрх хоёр багийн цувралын тоглолт "гал гарсан" өрсөлдөөнтэй явагдлаа. Залуу тоглогчдыг багийнхаа цөм болгосон Г.Баттөр, Ц.Мэргэн, Ц.Азбаяр нараар ахлуулсан 23 Storms баг цувралыг дуусгах боломжтой гурав дахь тоглолтдоо хожиж чадлаа. Тус багаас Г.Баттөр 20 оноо аван багаа тэргүүлсэн бол түүнд А.Энхбаясгалан, Т.Их-Уул, Д.Дөлгөөнмөрөн нар 10-аас дээш оноо авав.

Харин “Дээд лиг”-т анхны улирлаа үдэж буй Эрдэнэтийн Уурхайчид багаас О.Очирбат 21 оноо аван бүх тоглогчийг тэргүүлэв. Мөн лигийн туршлагатай тоглогчид болох Э.Дорж-Арилд, Н.Золжаргал нар тус бүр 10-аас дээш оноо авсан ч баг нь хожиж чадсангүй. Тэдний улирал энд хүрээд өндөрлөж байна.

Дээд лигийн плей-оффын хоёрдугаар шатны тоглолтууд өнөөдөр Спортын төв ордонд эхэлнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн улирлын плей-оффын нэгдүгээр шат өндөрлөлөө  
Үзсэн: 1892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй