
Хэвлэлийн хүрээлэн, Конрад Аденауэр сан хамтран “Хараат бус хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин” сэдэвт гурав хоногийн сургалтыг есдүгээр сарын 28-30-нд амжилттай зохион байгууллаа. Орчин цагийн хэвлэл мэдээллийн салбарт тулгамдсан эрх зүйн асуудлын талаар цогц мэдлэг, ойлголт олгох зорилготой тус сургалт “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба гүтгэлэг, доромжлол”, “Хараат бус хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалт”, “Мэдээлэл авах эрх чөлөө, ил тод байдал” гэсэн үндсэн гурван сэдвийн дор болж, Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга П.Амаржаргал, Криминологичдын холбооны ТУЗ-ийн дарга, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзориг, "Ил тод сан" ТББ-ын тэргүүн Д.Цэрэнжав, МУИС-ийн багш Д.Бадамдаш, Хэвлэлийн хүрээлэнгийн багш Р.Оюунцэцэг, Т.Есөн-Эрдэнэ, Б.Мөнхгэрэл, хуульч Г.Балжмаа, хүний эрхийн шинжээч Б.Болорсайхан нарын багш, мэргэжилтнүүд сургалт орж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Түүнчлэн тус сургалтад хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлч, ажилтнууд зэрэг гурван үеийн төлөөлөл 20 орчим хүн хамрагдаж "Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал, эрх зүйн орчин", "Нээлттэй өгөгдлийн чиг хандлага, зохицуулалт", "Хараат бус хэвлэл мэдээллийн тухай ойлголт", "Олон нийтийн радио, телевизийн хараат бус байдал", "Хэвлэл мэдээллийн санхүүгийн тогтвортой байдал, хэвлэлийн эрх чөлөө", "Хэвлэл мэдээллийн эзэмшил, төвлөрлийн эрх зүйн асуудлууд", "Мэдээлэл авах эрх: түүх, олон улсын чиг хандлага, бэрхшээл", Төрийн байгууллагуудын ил тод байдал. Мэдээлэл авахад тулгардаг бэрхшээл", "Цахим эрин дэх мэдээллийн эх сурвалжийн нууц, аюулгүй байдлын зохицуулалт", "Монгол дахь хараат бус хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалт, сайжруулах хэрэгцээ шаардлага" сэдвээр мэргэшүүлэх сургалт авч, хэлэлцүүлэг зохион байгууллаа.





















Дөрөв дэх засаглалын төлөөллийг “Хараат бус хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин” сэдвээр мэргэшүүллээ | ||
Үзсэн: 1018 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.