
- Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 2-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
“Blue Sky”
09:00 цагт: БОАЖЯ-наас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байгальд ээлтэй технологи, ногоон хөгжлийг дэмжсэнбүтээгдэхүүн үйлчилгээ болон
. Утас: 91965599, 99153766Махатма Гандигийн хөшөө
09:00 цагт: Энх тайвныг эрхэмлэгч, хүчирхийллийн эсрэг тэмцэгч Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх ёслол болно.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
10:00 цагт: "Согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газруудын короновируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байдал"-д хийсэн шөнийн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас:91887887
“Пума империал” зочид буудал
10:30 цагт: “Цар тахлын үеийн редакцын бодлого ба өөрийн зохицуулалт” сэдэвт редакторуудын туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэг болно.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
"Raffles International Institute"
11:00 цагт: Гэртээ хүүхдээ хардаг ээжүүдэд англи хэлний сургалтын 18 сая төгрөгийн тэтгэлэг олгоно. "Монгол ээж гэр сургалт” ТББ-ын санаачилгаар гурван ээж тус бүрт зургаан сая буюу нийт 18 сая төгрөгийн англи хэлний танхимын сургалтад сурах "Mom's education scholarship" тэтгэлэг гардуулна. Утас: 99299869
"МОНГОЛ ШУУДАН" компанийн байр
11:45 цагт: “Монгол шуудан” компани дэлхийн 160 гаруй орны 400 мянга гаруй шуудангийн салбартай мөнгөн гуйвуулга хийх болон хүлээн авах олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ нэвтрүүлжээ. Уг үйлчилгээний нээлтийн арга хэмжээ болно. Утас: 88886009
“Монгол ньюс” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Ахмад төмөр замчид төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
Нийслэлийн 93 дугаар сургууль
11:00 цагт: Нийслэлийн 93 дугаар сургуулийн хамт олон хэвлэлийн хурал хийнэ. Тэд “Хүн бай” нөлөөллийн аянд нэгдэж, багш нарын баярыг тэмдэглэхгүйгээр, баярын үйл ажиллагаанд зарцуулах төсвөө "Ид шидийн орон"-д хандивлахаар болжээ. Утас: 88109316, 99057519
Уран зургийн галерей
12:40 цагт: “Ройтерс” агентлагийн сэтгүүлч асан, ТВ продюсер, чөлөөт сэтгүүлч Иръяа Халашийн “Сэрсэн Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн, цомгийн нээлт болно.
ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН
14:00 цагт: Нээлттэй нийгэм форум, Монголын хуульчдын холбоотой хамтарсан “Нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой захиргааны хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: Шүүхийн практик” судалгааны тайлан танилцуулах уулзалт болно.
ӨНӨӨДӨР: Гэртээ хүүхдээ хардаг ээжүүдэд 18 сая төгрөгийн тэтгэлэг олгоно | ||
Үзсэн: 795 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.