Шууд Chart

“Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт” төсөл дуусах шатандаа явж байна

2020-10-02 15:09:41

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банктай хамтран “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” болон “Үр ашигтай нийгмийн халамжийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Үүнээс гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 2014 оны 7 дугаар сараас эхлэн 2020 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа юм.

Тодруулбал, Мэдээллийн технологийн үйл ажиллагаа, тогтолцоог шинэчлэх зорилтын хүрээнд НДЕГ-ын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартуудыг баримтлан ажиллах ажиллагааг дэмжих мэдээллийн технологийн системийг сайжруулах, Гар ажиллагааг багасгаж, НДЕГ болон ХХҮЕГ-ын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх, Бизнесийн ухаалаг систем, өгөгдлийн шинжилгээний орчинг бий болгох, Мэдээллийн аюулгүй байдал, гамшгийн дараах нөхөн сэргээлтийн дэд бүтэц бий болгох, ХНХЯ, НДЕГ, ХХҮЕГ-ын хүний нөөцийн бүх шатны сургалт зохион байгуулах, Аймаг, сум, дүүргийн мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил багтсан.

Түүнчлэн Нийгмийн халамжийн тогтолцоог шинэчлэх, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх зорилтын хүрээнд Нийгмийн халамжийн тогтолцоог илүү оновчтой болгох, Нийгмийн хамгааллын стратегийг шинэчлэн боловсруулах, ХНХЯ, НДЕГ, ХХҮЕГ-ын хүний нөөцийн бүх шатны сургалт зохион байгуулах, Өрхийн мэдээллийн санг шинэчлэх, санал хүсэлт, гомдол шийдвэрлэх механизм бий болгох, Нийгмийн хамгааллын сангуудын хөрөнгө оруулалтын боломжуудыг нэмэгдүүлэх, Нийгмийн хамгааллын хүрээнд жендерийн тэгш байдлыг хангах, нийгмийн хамгааллыг хөдөлмөрийн зах зээлийн бодлоготой уялдуулах чиглэлээр зөвлөмж боловсруулах ажил хийгдсэн байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт” төсөл дуусах шатандаа явж байна  
Үзсэн: 645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй