Шууд Chart

Өндөр их Алтай нутгаас өнөөдөр Монгол Улсын гавьяат гурав төрөн гарлаа

2020-10-05 15:28:29

Өндөр их Алтай нутгаас Монгол Улсын гавьяат багш хоёр, гавьяат жүжигчин нэг хүмүүн төрөн гарлаа.

Хэдхэн хоногийн өмнө тус нутгаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолоор “Макс” группийн ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Ганбаатар шагнуулсан билээ.

Тодруулбал өнөөдөр Говь-Алтай сумын Жаргалан сумын уугуул, Зэвсэгт хүчний хурандаа Ч.Баатар мөн тус сумын харьяат, аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирал Ш.Болдбаатар нар Монгол Улсын гавьяат багш цол хүртэв.

Харин Чандмань сумын харьяат, "Маск" продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Сонирхуулахад, ирэх жил Говь-Алтай аймгийн 80 жилийн ой тохиох тул уугуул, суугуул нутгийнханд баяр дээр нь баяр нэмсэн үйл явдал боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өндөр их Алтай нутгаас өнөөдөр Монгол Улсын гавьяат гурав төрөн гарлаа  
Үзсэн: 1357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй