Шууд Chart

“Фронт” С.Цэгмидэд өнөөдөр ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардуулна

2020-10-06 09:21:48

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн түүхэн ойн өдөр буюу 2020 оны тавдугаар сарын 6-нд Монгол Улсын иргэн өдгөө 98 настай, Сүрэнхорлоогийн Цэгмидийг Ард түмнүүдийн хоорондын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг үнэлж, тус улсын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-гоор шагнах зарлиг гаргасан. Тэгвэл ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов

Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид хүргэсэн бэлгийн гурав дахь цувааны 30 орчим төлөөлөгчийн нэг “Фронт” С.Цэгмид тухайн үед Свердловскийн галын шугамд хуваарилагдан, Монголын ард түмнээс өгсөн дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлсийг тэнд найман өдөр газар доорх нуувчинд байрлан цэргүүдэд тараасан юм. Тухайн цувааг БНМАУ-ын Ерөнхий сайд, Маршал Х.Чойбалсан ахлан 1942 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотоос хөдөлж, 12 дугаар сарын 5-нд Москвад очин улмаар 217 вагон бэлгийн зүйлээ дөрөв хуваан,  цуваа дөрвөн хэсэгт хуваарилагдаж байжээ. Мөн  “Фронт” С.Цэгмид Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэн өгөхөд байлцаж, үг хэлж байсан юм.

Ташрамд дуулгахад, ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-г нийт 1212 хүнд гардуулсан бөгөөд үүнээс (ТУХН-ийг эс тооцвол) гадаадын 13 орны 40 иргэн дээрх одонгоор шагнагджээ.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Фронт” С.Цэгмидэд өнөөдөр ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардуулна  
Үзсэн: 973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй