Шууд Chart

Монголын боксын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа өгөхөөр боллоо

2020-10-06 11:03:27

Монголын боксын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа өгөхөөр боллоо.

Монголын боксын дасгалжуулагч, цөөнгүй зүтгэлтэн нэгдэн түүнд ажлаа сайжруулахыг удаа дараа сануулсан ч дорвитой ажил хийгээгүй юм байна. Иймд боксын нийт дасгалжуулагч, тамирчид гарын үсэг цуглуулан шаардах бичиг хүргүүлэхэд ажлаа өгөхөө хэлжээ.

Тэд Д.Бат-Эрдэнийг холбоог удирдах хугацаанд хэрэг зөрчил, талцал хуваагдал хэрээс хэтэрч, тамирчдын амжилт буурсан гэж үзэж байгаа юм. Монголын боксын холбооны ерөнхийлөгчийг сонгох хурлыг зохион байгуулах комисс батлагдаж, ирэх долоо хоногийн амралтын өдөр хийхээр болсон байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын боксын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа өгөхөөр боллоо  
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй