Шууд Chart

Төв аймгийн харьяат, сумын заан болон залуу бөхчүүдийн барилдаан боллоо

2020-10-08 10:00:30

Төв аймгийн үндэсний бөхийн холбоо, “Дүнжингарав” бөхийн дэвжээнээс сумын цолтой болон залуу бөхчүүдийн намрын нээлтийн 91 дэх удаагийн барилдааныг зохион байгууллаа.

Үүнд сумын заан цолтой 16, сумын начин цолтой гурав, залуу бөх хоёр зодоглосноос Төв аймгийн Борнуур сумын харьяат, сумын заан И.Отгондорж, Алтанбулаг сумын харьяат, сумын заан Э.Эрхэмжаргал, Дэлгэрхаан сумын харьяат, сумын заан Н.Баярбаатар нар гурав даван магнайлав.

Харин Эрдэнэ сумын харьяат, сумын заан Б.Отгонбаатар, Т.Түмэнжаргал, Дэлгэрхаан сумын харьяат, сумын начин Б.Цогт нар хоёр, Эрдэнэ сумын харьяат, сумын заан О.Пүрэвдорж, Заамар сумын харьяат, сумын заан Б.Оргилбулган, Эрдэнэ сумын харьяат, сумын заан Т.Түвшин, Цээл сумын харьяат, сумын заан Ж.Өнөржаргал, Баян-Өнжүүл сумын харьяат, сумын заан З.Сэр-Оддамба, Зуунмод сумын харьяат, залуу бөх Н.Соёмбо нар нэг давлаа.

Барилдааны төгсгөлд зохион байгуулагчид сумын заан болон залуу бөхчүүддээ бэлтгэл сургуулилтаа сайн хийж, цаашдын барилдаанд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөсөн юм.

Тэдний заалны бэлтгэл сургуулилт долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт “Мөнхийн үсэг” ХК-ийн спорт зааланд явагддаг билээ. Дасгалжуулагч багшаар Монгол Улсын харцага Ө.Даваабаатар ажиллаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Төв аймгийн харьяат, сумын заан болон залуу бөхчүүдийн барилдаан боллоо   
Үзсэн: 1899 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй