
Иргэд нийгмийн даатгалыг зөвхөн “төлбөр” бус амьдралын үе мөч бүрт холбогдох тэтгэвэр, тэтгэмжийн төрийн үйлчилгээ, эргээд нийгмээсээ хүртэх даатгал гэдгийг ойлгох нь чухал. Тиймээс төрийн дээрх үйлчилгээг иргэдэд ойр, хүртээмжтэй, шуурхай байлгах нь тогтвортой төр, итгэлтэй ард түмний тулгуур юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлж буй “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл”-ийн хүрээнд нийгмийн даатгалын системд тус тусдаа ажиллаж буй нийт програм хангамжийг орлох цогц системийг “Ай Ти Зон компани хөгжүүлж байна. Энэ цогц систем хэрэглэгчдэд хүндрэл учруулахгүй, ашиглахад хялбар байхаас гадна нэгдсэн мэдээллийн баазтай, бүрэн веб технологид суурилах аж.
Түүнчлэн технологийн хувьд орчин үеийн шинэлэг динамик аргачлалаар системийн хөгжүүлэлт хийгдсэнээр хууль зүй, бодлогын шинэчлэл тутамд нийгмийн даатгалын бүтээгдэхүүний өөрчлөлтийг хялбар хийх боломжтой болно. Нөгөө талаар бусад системтэй “professional API” холболт хийгдэнэ. Тодруулбал, банкны төлбөр тооцооны болон татвар, иргэний бүртгэл, “Хур” болон дан танилт нэвтрэлтийн нэгдсэн системтэй real-time буюу шууд холбогдож датаг нэгтгэн харуулах, заавал нийгмийн даатгалын байгууллагад очилгүй тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой бүх хүсэлтээ онлайнаар шийдвэрлүүлэх боломжтой болно.
Тэгвэл Нийгмийн даатгалын ерөнхий газар, “Ай Ти Зон компани хамтран зохион бүтээж буй орчин үеийн шинэлэг арга барил, технологийн шийдлийг тусган,
.Ташрамд дуулгахад, дээрх ажлын үр дүнд нийгмийн даатгалын бүх үйлчилгээг вэб портал болон мобайлаар автоматжуулж авах боломжтой. Нөгөө талаас иргэдэд тохиолддог тэтгэмж авахын тулд цаг заваа үрэх, хамрагдаж чадалгүй хүртээмжээс хоцрох, нийгмийн даатгалын шимтгэл төлөх итгэл алдрах гэх мэт асуудал шийдэгдэж, төрийн үйлчилгээ хурдтай хүрнэ.


Нийгмийн даатгалын цөм системийн хөгжүүлэлт ирэх сард дуусна | ||
Үзсэн: 1307 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.