
ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс Авто тээврийн үндэсний төв, Эрдэнэс Тавантолгой ХК, Тээврийн цагдаагийн алба, Түгээмэл түмэн хишиг компани, Баян зам тээвэрчдийн холбоо, Тээвэрчдийн зөвлөлтэй хамтран “Эрүүл уушгины төлөө хамтдаа” аян эхлүүлж буйгаа зарлалаа. Уг аяны гол зорилго нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамаар нүүрс тээвэрлэж буй тээвэрчдийн тоос, хүнд металлын өртөлт, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх юм байна.
Нүүрс тээвэрлэгч жолооч нар байнгын тоостой орчинд ажиллаж, амьдарч байгаагаас шалтгаалан хоолой сэрвэгнэх, цэртэй ханиалгах, амьсгаадах, цээжээр өвдөх зовуурь илэрдэг аж. Энэ байдал нь удаан үргэлжилснээр мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих, гуурсан хоолойн архаг үрэвслүүд үүсдэг. Тиймээс аяны хүрээнд Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт чиглэлд нүүрс тээвэрлэдэг 600 гаруй жолоочийг мэргэжлээс шалтгаалсан өвчнийг тандах, эрт илрүүлэх нарийн мэргэжлийн үзлэгт хамруулах, нүүрс тээвэрлэгч 400 гаруй жолоочийн ажлын байранд цулцанд нэвтэрдэг тоос, хүнд металлын хэмжилт хийхээр төлөвлөжээ.
Монгол Улсад 2019 оны байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний 3037 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 53.8 хувийг тоосны шалтгаант амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг, 22.5 хувийг мэдрэлийн өвчнүүд, 9.2 хувийг хордлогын шалтгаант өвчин эзэлсэн байна. Түүнчлэн тоосны шалтгаант амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгээс уушги тоосжих өвчин зонхилох хувийг эзэлжээ. ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газраас авсан мэдээгээр өнгөрсөн онд уушги тоосжих өвчнөөр 133 даатгуулагч иргэн оношлогдож хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгожээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхий нийтэд ажлын байран дахь тоосны шалтгаант амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгээр жилд 2-3 сая хүн оношлогдож, уушги тоосжих өвчний улмаас жилд уурхайн 14000 ажилчин нас бардаг аж.
Ташрамд дуулгахад, Дээрх
.
Нүүрс тээврийн жолооч нарт мэргэжлээс шалтгаалах өвчний үзлэг, шинжилгээ хийнэ | ||
Үзсэн: 1149 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.