Шууд Chart

“Рокит Бэй”-ийн бүтээсэн “Fragile” цахим тоглоом ирэх сард нээлтээ хийнэ

2020-10-21 11:01:24

Реппэр, жүжигчин, продюсер Тэрбээр өмнө нь “Пуужин Баяраа”, “Эвдэрхий хүмүүс”, “Хариуцлага” хэмээх гурван цомог гаргасан бөгөөд “ОННЦ ДҮМД – 1, 2” цувралын зохиолыг бичиж, найруулж байсан билээ.

Тэгвэл Рокит Бэй энэ удаад “Beer night” студийнхэнтэй хамтран “Fragile” цахим тоглоом бүтээж, Монголоос анх удаа “Steam”(дижитал тоглоомын худалдаа, олон нийтийн сүлжээ бүхий платформ)-д байршуулсан. Энэхүү тоглоомд нийгмийн эмзэг сэдэв болсон хүүхдийн наймаа, хүчирхийллийн тухай үйл явдал өрнөх аж.

Мөн өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд зориулсан уг тоглоомыг хүүхдийн тархи, оюун ухаан “хэврэг” гэдэг утгаар “Fragile” буюу Хэврэг гэж нэрлэжээ. Тоглоом бүтээх ажил 2019 оны дундуур эхэлсэн бөгөөд уг тоглоом дээр “Эвдэрхий хүн”, “Бор арьст Гаамп” клип болон “ОННЦ ДҮМД” цувралыг бүтээсэн баг ажилласан юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Рокит Бэй”-ийн бүтээсэн “Fragile” цахим тоглоом ирэх сард нээлтээ хийнэ  
Үзсэн: 685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй