Шууд Chart

“Тусгаарлалтын өрөөнөөс бичсэн тэмдэглэл” ном хэвлэгдлээ

2020-11-02 13:53:28

Монгол Улс тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирж буй иргэдийг “КОВИД-19” цар тахлын улмаас тусгаарлалтын байранд 21 хоног тусгаарлаж байгаа. Тэгвэл

“Тусгаарлалтын өрөөнөөс бичсэн тэмдэглэл” нэртэй уг номд тусгаарлалтын байранд болж буй үйл явдлаас гадна аяллын болон бусад тэмдэглэл орсон аж.

Зохиогч эл номынхоо талаар өөрийн фэйсбүүк хуудсаараа “Карантинд өнгөрүүлсэн өдрүүд буюу "Тусгаарлалтын өрөөнөөс бичсэн тэмдэглэл" ном маань хэвлэлтээс гарлаа. Хилийн чанадаас эх орондоо ирж тусгаарлагдсан өдрүүдэд бичсэн аяллын болон бусад тэмдэглэлээрээ энэ номоо бүтээв. Тусгаарлалтын өрөө надад тав тухтай төвлөрөх боломж олгосон юм. “КОВИД-19” цар тахлын улмаас хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, хоорондын шууд харилцаанаас татгалзаж, хувь хүнд өөртөө зарцуулах цаг нэмэгдэв.

Бидний эргэн тойронд асуудал бэрхшээл, боломж аль аль нь оршдог. Харин алийг нь сонгож амьсгалахаа бид өөрсдөө шийддэг мэт. Заримдаа бид хоосон төсөөллөө үр дүн гэж эндүүрдэг. Гэвч өдөр бүрийн хичээл зүтгэл түүнийг бодит болгодог. Номын гэрэл зургийг нэг өрөөнд тусгаарлагдсан Б.Бат-Оргил найз маань тухайн цаг үед кадрт буулгасан болно. Энэ номоо хувь хүний хөгжилд зориулан бүтээв” хэмээжээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Тусгаарлалтын өрөөнөөс бичсэн тэмдэглэл” ном хэвлэгдлээ  
Үзсэн: 1425 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй