Шууд Chart

АНУ-ын Конгрессын ордонд үймээн дэгдээсэн үндэслэлээр 15 хүнд хэрэг үүсгэжээ

2021-01-09 17:56:30

Лхагва гарагт АНУ-ын Конгрессын ордон руу халдаж, үймээн дэгдээсэн үндэслэлээр 15 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, хуулийн хариуцлага тооцохоор болсныг тус улсын Хууль зүйн яам болон Холбооны мөрдөх товчоо зарлажээ.

Тухайлбал, Капитол ордон доторх үйл явцыг нийгмийн сүлжээгээр шууд цацсан Баруун Виржиния мужийн хууль тогтоогч Деррик Эванс болон хууль тогтоох байгууллага руу хүч хэрэглэн дайрч, цагдаагийн ажилтанд халдан, тэсрэх бөмбөг биедээ авч явсан зэрэг 15 хүнд хэрэг үүсгэсэн байна.

Түүнчлэн Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн ширээн дээр хөлөө тавьж суусан Ричард Барнетт гэгчийг Арканзас мужаас илрүүлэн баривчилжээ. Хэрвээ шүүх гэм буруутай гэж үзвэл түүнд нэг жил хүртэл хорих ял оноох зүйл ангиар буруутгаж байгаа юм байна.

Тэдгээр 15 хүнийг үймээний үеэр нийгмийн сүлжээнд тарсан гэрэл зураг, дүрс бичлэг дээр үндэслэж хэрэг үүсгэжээ. Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдены ялалтыг батлахаар цугласан Конгрессын нэгдсэн чуулганыг саатуулж, Капитол хиллд хүч хэрэглэн нэвтэрч, үймээн дэгдээсэн. Энэхүү үймээний уршгаар нас барсан хүний тоо 5 болж нэмэгджээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Конгрессын ордонд үймээн дэгдээсэн үндэслэлээр 15 хүнд хэрэг үүсгэжээ   
Үзсэн: 588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй