Шууд Chart

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар буурлаа

2021-01-11 11:54:22

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ҮНИЙН ИНДЕКС (2015=100) 2020 оны 12 дугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 144.6 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар буурч, өмнөх сараас 8.0 хувиар өссөн байна.
 
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2020 оны 12 дугаар сард өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар буурахад уул уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 4.4 хувиар буурснаас шалтгаалсан байна.
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2020 оны 12 дугаар сард өмнөх сараас 8.0 хувиар өсөхөд уул уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 10.4 хувь (газрын тос, байгалийн хий олборлолтынх 10.5 хувь, металлын хүдэр олборлолтынх 12.2 хувь) өссөн нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
 

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар буурлаа  
Үзсэн: 1279 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй