
Өнөөдөр аргын тооллын 2021 оны нэгдүгээр сарын 31. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн адаг шарагчин үхэр сарын шинийн 18. Адъяа гараг. Бага морь одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр.
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Хий
Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус, булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газарт очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эд малын гарлагатай хэмээжээ.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй | ||
Үзсэн: 810 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.