Шууд Chart

Нэрэмжит ангийн нээлт боллоо

2021-02-02 09:43:11

Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд" чуулгын даргын 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн А/01 дугаар тушаалаар тус чуулгын Хөгжим ангийг Цагдаагийн үлээвэр найрал хөгжмийг 1991 онд үүсгэн байгуулж анхны удирдаачаар нь ажиллаж байсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, сурган хүмүүжүүлэгч, цагдаагийн хошууч Гомбын Нямжавын нэрэмжит өрөө болгосон билээ.

Үүнтэй холбогдуулан Нэрэмжит ангийн нээлтийн ёслолын үйл ажиллагааг зохион байгуулав.

Тус ёслолд Удирдаач, цагдаагийн хошууч Г.Нямжавын гэр бүл, шавь нарын төлөөлөл, “Сүлд” чуулгын Захиргаа удирдлага, анги хэсгийн ахлагч нар, Хөгжим ангийн бие бүрэлдэхүүн оролцлоо.

Чуулгын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар тус арга хэмжээг нээж үг хэлээд нэрэмжит болгосон тухай Батламж болон Хөгжим ангиас дурсгалын зүйлс гардуулсан юм.

2021 онд орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100, “Сүлд” чуулга үүсэн байгуулагдсаны 85, Чуулгын Үлээвэр найрал хөгжим үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой тус тус тохиож байгаа билээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Нэрэмжит ангийн нээлт боллоо  
Үзсэн: 729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй