
Каннын олон улсын кино наадам ирэх тавдугаар сарын 11-22-нд болохоор төлөвлөгдөж байсан ч хойшлогджээ.
Зохион байгуулагчид уг наадмыг ирэх долоодугаар сарын 6-17-нд хийхээр болгохоор зарласан байна.
Хэрэв тавдугаар сард зохион байгуулбал цар тахлын улмаас онлайн хэлбэрээр явуулах болно. Харин долоодугаар сард дэлхийн дахинд цар тахал намжина гэж тэд үзсэн учир ийнхүү шийдвэрлэжээ.
Сонирхуулахад, тус наадам өнгөрсөн жил бүрэн цуцлагдсан билээ.
Каннын олон улсын кино наадам ирэх долоодугаар сард болно | ||
Үзсэн: 1051 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.