Шууд Chart

Японы Засгийн газрын төлөөлөгч үнэтэй, тансаг зоог барьсаныхаа төлөө уучлал гуйлаа

2021-02-27 11:49:18

Японы засгийн газрын олон нийттэй харилцах газрын албан ёсны төлөөлөгч Ямада Макико хиймэл дагуулын өргөн нэвтрүүлгийн компаниас төлбөрийг нь төлсөн өдрийн  тансаг зоог барьсныхаа төлөө уучлал гуйсан  байна.

Тэрбээр нийт үндэсний  хэрэг, орон нутгийн автономи, холбоо харилцааны  яаманд  ажиллах байхдаа Тохокушинша Филм Корпораци  компаниас зохион байгуулсан энэ  үдийн зоогт оролцсон аж. Пүрэв гарагт Японы  доод  танхимын төсвийн хорооны  хуралдааны үеэр тус яамны ажилтнууд дээрх компаниас зохион байгуулсан тансаг өдрийн  зоогт  оролцсон гэх асуудлыг  хэлэлцсэн юм.

Японы сайд нарын танхимын олон нийттэй харилцах  нарийн бичгийн даргын  албыг хашдаг Ямада  Макико яаманд  ажиллаж байхдаа  тухайн үедээ  700 орчим ам.долларын  төлбөртэй  зоог барих үйлчилгээг хувь компаниас авч байсан гэдэг шуугиан  дэгдээд  байгаа юм. Тэрбээр төсвийн хорооны хуралдаан дээр төрийн албаны ёс зүйн хэм хэмжээний тухай хуулийг зөрчиж   олон нийтийн  засгийн газарт  итгэх  итгэлийг  алдагдуулсандаа ихээхэн харамсаж байгаагаа илэрхийлж  уучлал гуйсан  байна.

Мөн үдийн зоог барьсан компани ашиг сонирхлын зөрчилтэй  тал  байсныг сайтар шалгалгүйгээр алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрчээ.  Гэхдээ  тэрээр  энэ шуугианаас болж  албан  тушаалаасаа огцрох  өргөдлөө гаргах бодолгүй байгаагайа илэрхийлсэн  байна.  Харин  цаашид  албан  үүргээ гүйцэтгэхдээ гаргасан алдаагаа дахин давтахгүй байхад  онцгой  анхаарахаа  амласан аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы Засгийн газрын төлөөлөгч үнэтэй, тансаг зоог барьсаныхаа төлөө уучлал гуйлаа  
Үзсэн: 929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй