Шууд Chart

Европын Холбоо Венесуэлийн байнгын төлөөлөгчийг “тааламжгүй этгээд” хэмээн зарлалаа

2021-02-27 16:52:23

Европын Холбоо Венесуэл улсаас тус холбооны дэргэд суух байнгын төлөөлөгчийг "тааламжгүй этгээд" хэмээн зарласан байна. Энэ тухай Европын Холбооны Гадаад бодлого,  аюулгүй байдлын асуудал эрхэлсэн албанаас мэдэгджээ.

Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррелийн санаачлагаар Европын Холбооны зөвлөл Венесуэлийн байнгын  төлөөлөгчийг ийнхүү зарласан нь Венесуэл дэх Европын Холбооны элч төлөөлөгчийг "тааламжгүй этгээд" хэмээн зарлаж улс орноосоо гарахыг шаардсан Каракасын  шийдвэрийг хариу гэдгээр тайлбарлаж  байна.

Европын Холбоо Венесуэлийн эрх баригчдын шийдвэрийг үндэслэлгүй, гуравдагч оронтой түншлэлийн харилцаа тогтоож,  хөгжүүлэх Европын Холбооны зорилго зорилттой харшилсан хэмээн үзэж байгаагаа өмнө нь мэдэгдсэн  билээ. Өнгөрсөн  24-ний өдөр Венесуэл улс тус улсад Европын Холбоог төлөөлөн суугаа элчин сайд Исабель  Брильанте  Педросыг тааламжгүй  этгээд хэмээн зарлаж 72 цагийн дотор Венесуэлийг орхин гарахыг  шаардсан.

Европын Холбоо Венесуэлийн  эсрэг  хориг арга хэмжээ авсны хариуд  Каракас  ийнхүү шийдвэрлэснээ мэдэгдсэн  юм. Мөн Каракас Европын  Холбооны хориг арга хэмжээг  улс  орных нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буйн баталгаа хэмээн тодорхойлсон юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын Холбоо Венесуэлийн байнгын төлөөлөгчийг “тааламжгүй этгээд” хэмээн зарлалаа  
Үзсэн: 561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй